СУРГАЛТ, ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны үйл ажиллагааны нэг томоохон чиглэл нь сургалт, зөвлөх үйлчилгээ, үнэлгээ юм. Олон улсын хоршооллын 7 зарчмын 5 дах буюу “ Боловсрол сургалт, мэдээлэл” нь  Хоршоо өөрийгөө хөгжүүлэхэд үр бүтээлтэй хувь нэмэр оруулах гишүүдийг сургалтанд хамруулж мэргэжил боловсролыг дээшлүүлэх, мэдээллээр хангах.. гэж заасан байдаг. Иймд орон нутгийн иргэдийг хоршиж хамтран ажиллах давуу талыг сурталчлан таниулах, хууль эрхзүй, хоршооны засаглал, төлөвлөлт, бизнес төлөвлөгөө боловсруулах, үйлдвэрлэл эрхлэлтийг дэмжих, санхүүгийн тайлан гаргах, технологи, гишүүдийг идэвхжүүлэх зэрэг онолын болон практик ур чадваруудыг эзэмшүүлэх зорилгоор дараах модулийн хүрээнд хоршоонд шаардлагатай бүх төрлийн сургалтыг зохион байгуулж байна. 

Үндэсний холбооны сургагч багш нар нь 10-аас доошгүй жилийн ажлын туршлагатай, гишүүдийн хэрэгцээнд нийцсэн онол болон бүлгийн хэлэлцүүлэг, дасгал ажил, оролцооны аргуудыг түлхүү ашиглаж хоршооны бодит кейст тулгуурлан мэдлэг олгодог байна.  Доорх модулийн хүрээнд төлөвлөгөөт болон захиалгат сургалтыг танхимаар 25-30 хүнтэй, цахим сургалтыг 30 хүнтэй, Төрийн болон олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллагууд, хоршоодын хүсэлтийн дагуу орон нутагт сургалт, зөвлөх үйлчилгээ, үнэлгээг зохион байгуулж байна.  

Зөвлөх үйлчилгээ:

 

  1. Хоршооны засаглал
  2. Хоршооны үйл ажиллагаа
  3. Хоршооны хөрөнгө, санхүү
  4. Хоршооны хүний нөөц, гишүүдийн оролцоо
  5. Хоршооны бизнес төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрт
Танхим
Цахим
Орон нутагт
Технологи
Захиалгат

СЭДВИЙН АГУУЛГА

МОДУЛЬ 1: ХОРШООНЫ ТУХАЙ ҮНДСЭН ОЙЛГОЛТ
МОДУЛЬ 1: ХОРШООНЫ ТУХАЙ ҮНДСЭН ОЙЛГОЛТ
8 Цаг
Хоршооллын хөдөлгөөний үүсэл хөгжил – Олон улсад ба Монголд
Хоршооны зарчим, мөн чанар, онцлог, төрөл
2 цаг
Хоршоог үүсгэн байгуулах алхам, үүсгэн байгуулах гэрээ, бүртгүүлэх
2 цаг
Хоршооны хууль эрхзүйн орчин
1 цаг
Хоршооны удирдлагын бүтэц, эрх үүрэг, хариуцлага
2 цаг
МОДУЛЬ: 2 ХОРШООНЫ ЗАСАГЛАЛ
16 Цаг
Хоршооны засаглал, түүний мөн чанар, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх нь
Хоршооны удирдлагын эрх үүрэг, хариуцлага
2 цаг
Хоршооны эрх, үүрэг хариуцлага, Бүх гишүүдийн хурал
2 цаг
Хоршооны гишүүнчлэл
2 цаг
Хоршооны дүрэм, журам түүний агуулга, нэмэлт өөрчлөлт оруулах
2 цаг
Хоршооны баримт бичгүүд түүний бүрдүүлэлт
2 цаг
Хоршооны хөрөнгө ба сангууд
1 цаг
Төрөөс хоршооны талаар баримталж буй бодлого ба хоршооны асуудал хариуцсан төрийн байгууллага
2 цаг
Хоршоодод олгож буй санхүүгийн дэмжлэг
1 цаг
МОДУЛЬ 3: ХОРШООНЫ ТЭРГҮҮЛЭГЧ, ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙГ ЧАДАВХЖУУЛАХ НЬ
8 Цаг
Хоршооны тэргүүлэгчдийн эрх үүрэг, хариуцлага, үйл ажиллагаа
Тэргүүлэгчдийн үйл ажиллагааны журам
1 цаг
Хяналтын зөвлөлийн гишүүдийн эрх, үүрэг хариуцлага, үйл ажиллагаа
2 цаг
Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны журам
1 цаг
Хоршооны менежмент, зохион байгуулалтын баримт бичгийг боловсруулах аргачлал
2 цаг
МОДУЛЬ 4: ХОРШООНЫ ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ
6 Цаг
Хоршооны гишүүн, гишүүний эрх үүрэг, хариуцлага, гишүүний эрх дуусгавар болох
Хоршооны гишүүддээ үзүүлэх үйлчилгээ, түүнийг тодорхойлох нь
1 цаг
Хоршооны гишүүнчлэлийн журам ба оролцооны аргачлал
2 цаг
МОДУЛЬ 5: БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ
16 Цаг
Хоршооны төлөвлөлтүүд ба тэдгээрийг боловсруулах аргачлал
Хоршооны стратеги төлөвлөгөө
2 цаг
Хоршооны үйл ажиллагааны болон санхүүгийн төлөвлөгөө
1 цаг
Хоршооны бизнес төлөвлөгөө боловсруулах аргачлал
8 цаг
ЖДҮХ сангийн төсөлд тавигдах шаардлага, хавсралтууд
2 цаг
Хоршоог хөгжүүлэх сангийн төсөлд тавигдах шаардлага
1 цаг
МОДУЛЬ 6: ХОРШООНЫ НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ
16 Цаг
Хоршооны нягтлан бодох бүртгэлийн журам
Хоршооны санхүүгийн бүртгэл
6 цаг
Хоршооны санхүүгийн тайлангийн маягт, тодруулга бэлтгэх заавар
4 цаг
Хоршооны дансны жагсаалт бэлтгэх заавар
4 цаг
МОДУЛЬ 7: ХОРШООНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛ
8 Цаг
Хоршоо ба төрийн худалдан авах ажиллагаа
Мал, мах бэлтгэлд тавигдах шаардлага
1 цаг
Ноос, ноолуур бэлтгэх ба боловсруулахад тавигдах шаардлага
2 цаг
Арьс, ширний үйлдвэрлэлийн тавигдах шаардлага
2 цаг
Дайвар бүтээгдэхүүнд тавигдах шаардлага
1 цаг
МОДУЛЬ 8: ЦАХИМ ОРЧИН БА ХОРШОО
8 Цаг
Төрийн үйлчилгээ ба цахим орчин
Тоон гарын үсэг ашиглах заавар, зөвлөмж
2 цаг
Хоршооны цахим бүртгэл / е-тах.mta, ndaatgal, е-Mongolia/
2 цаг
Төсөл хүлээн авах цахим системд бүртгүүлэх, төслөө илгээх
3 цаг
МОДУЛЬ 9: ХОРШООНЫ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ
Хугацааг тохирох
Хоршооны үйл ажиллагаанд 5 чиглэл тус бүрээр үнэлгээ хийж зөвлөх үйлчилгээ үзүүлж бойжуулах.
Шинээр байгуулагдсан хоршоодыг бойжуулах зөвлөх үйлчилгээ
Хугацааг тохирох
Нэг хоршоог нэг зөвлөх хариуцан дасгалжуулах
Хугацааг тохирох
МОДУЛЬ 10: СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ
40 цаг
Хоршооны үндсэн ойлголтыг бататгах
Хоршооны удирдах бүтэц, хоршооны эрх үүрэг
4 цаг
Хоршооны дүрэм ба журмууд
2 цаг
Хоршооны гишүүнчлэл
4 цаг
Хоршооны санхүү
6 цаг
Хоршооны эрх зүйн орчин
3 цаг
Хоршооны үйл ажиллагаа болон бизнес төлөвлөлтүүд
5 цаг
Сургалт зохион байгуулалт ба төлөвлөлт
6 цаг
Сургалтын дадлага ажил
6 цаг