БОДЛОГЫН НӨЛӨӨЛӨЛ

  • 1998-2006 онд “Хоршоо хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр -I”,  2009-2017 онд  “Хоршоо хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр -II”, 2019 онд “Хоршоо хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр -III” тус тус батлуулан хэрэгжүүлсэн байна.  
  • Мэргэжлийн хоршоодын холбоодын саналаар ХХААХҮЯ, ХНХЯ-нд хоршоо хариуцсан мэргэжилтний орон тоо бий болсон.
  • Холбоод хоршоологчдын саналд үндэслэн 2003 оныг Хоршоог дэмжих жил болгон зарлуулсан.
  • 2008 онд Хоршоологчдын үндэсний чуулган зохион байгуулж уг чуулганаас хоршооллын хөдөлгөөнийг эрчимжүүлэхэд чиглэсэн зөвлөмж гаргасан. Зөвлөмжийг МУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт хүргүүлсэн.
  • Хоршооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал боловсруулах ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан. Бүрэлдэхүүнд Үндэсний холбооны зөвлөх Д.Батмөнх ажиллаж хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага, үзэл баримтлал, томъёолол боловсруулсан. 
  • ХХААХҮЯамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар ЖДҮ-ийн удирдах газарт Хоршоо бичил бизнесийн хэлтэс бий болж 4 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэлсэн.
  • Мэргэжлийн хоршоодын холбоодын санаачлагаар Монголын Хоршооллын Үндэсний Нэгдсэн Холбоог 2008 онд байгуулсан.
  • Үндэсний холбооны богино хугацааны стратеги төлөвлөгөөг шинэчлэн баталж хэрэгжүүлж, хоршооллын хөгжлийн хэлтсийг анх байгуулж ажиллуулсан. Мөн холбоондоо хоршооны сургалт мэдээллийн төв байгуулж ажиллуулсан.
  • 2011 онд “Нэг сум-Нэг хоршоо” хөдөлгөөн өрнүүлсэн.
  • ХАА-н биржийн хууль батлагдаж биржийн зөвлөлд Үндэсний холбооны төлөөлөл орж ажилласан.
  • 2012 оныг “Олон Улсын хоршооллын жил”-ийг НҮБ-аас зарласан. 
  • Хөдөөг хоршоолох аян улс даяар зохион байгуулагдсан.
  • 2013 онд ХХААХҮЯамтай хамтарч “Малчдын хоршооны сургалт”-ын хөтөлбөрийн модуль боловсруулсан. 14 аймагт үүнээс 9 аймгийн бүх сумдад зохион байгуулж нийт 138 сумын 8358 хүн хамруулсан. Малчдын хоршооны мастер төлөвлөгөөг хөдөөгийн хөрөнгө оруулалтыг дэмжих төвтэй хамтран боловсруулсан. Мал аж ахуй, түүхий эдэд урамшуулал олгож эхэлсэн.
  • Засгийн газрын төсөл хөтөлбөрүүдтэй идэвхтэй ажилласаар Монгол мал хөтөлбөр ХХНХХ-ийн хүрээнд 96 хоршоонд 2 тэрбум 475 сая төгрөгийг түүхий эд бэлтгэлийн загвар 2 хоршоонд 900 сая төгрөгийн зээл, агуулах барихад 70 хоршоонд 630 сая төгрөгийн тусламж, ХАА-н хөгжлийн төсөл 18 хоршоонд 260 сая долларын тоног төхөөрөмжийн буцалтгүй тусламж олгосон. 
  • 2017 онд ХАА-н хоршооллын төв байгууллага үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ой, ХАА-н хоршооллын түүхт туршлагаас суралцах, өнөөгийн хоршоодын үйл ажиллагааг сурталчлах онол практикийн хурал зохион байгуулав.
  • 2021 онд Хоршооны тухай хуулийг шинэчилсэн найруулгыг батлуулав. Энэ хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын 40 дүгээр тогтоолыг батлуулж хоршоог дэмжих чиглэлийн 9 ажлыг хэрэгжүүлж байна.
  • 2021 онд ХХААХҮ-ийн сайдын 2021.10.18-ны өдрийн А-295 тушаалаар “Улсын шилдэг хоршоо шагаруулах, шагнах журам”-ыг батлуулсан.
  • 2022 онд Монгол улсын Сангийн сайдын 2022,08,01-ны өдрийн А155 тоот тушаалаар “Хоршооны нягтлан бодох бүртгэлийн журам, заавар”-ыг батлуулж мөрдүүлсэн.
  • 2023 онд Сум хөгжүүлэх санг “Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам” болгон өөрчилж энэхүү сангаас зөвхөн хоршоод зээл авах боломжийг нээсэн.