Алсын хараа

Хөдөө аж ахуйн хоршоолол нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн нэгэн тулгуур байна.

Эрхэм зорилго

Гишүүдийнхээ эрх, ашгийг дээдлэн хамгаалж, тэдний идэвхтэй үйл ажиллагаа, оролцоонд тулгуурлан хөдөөгийн эдийн засаг, нийгэм, соёлын тогтвортой хөгжлийг хангахад манлайлагч байж, хоршооллын хөдөлгөөнийг эрчимжүүлэхэд оршино.

БЭЛГЭ ТЭМДГИЙН ДҮРС ЗОХИОМЖИЙН БЭЛГЭДЭЛ

ХАА-н хоршоологчдын үндэсний холбооны үндсэн тэмдэг цагаан морийг бэлгэ тэмдгийн зохиомжийн голд байрлуулна. Цагаан морь нь хурдалж яваа байдалтай тариан дэл сүүлтэй байна. Энэ нь хөгжил дэвшлийн явцыг Монгол хүний дээдлэн шүтдэг хурдан морины хурдаар харуулахын гадна дэл сүүлний тариан түрүүний үрийг монголын уудам нутагт дэвсгэр дээр цацаж байгаа утга санааг давхар илэрхийлэхийн гадна ХАА-н хоршооллын байгууллагуудын үйлдвэрлэлийн гол салбар болсон мал аж ахуйг мориор, газар тариалангийн бүхий л салбарыг түүний дэл сүүлэн дэх тариан түрүүгээр төлөөлүүлсэн бэлгэдэл болно. Түүний гадна талаар дөрвөлжин, дугуй дүрсийг хүрээ болгон авсан нь: 
1. Дөрвөлжин дүрс нь дэлхий ээж гэсэн бэлгэдэл
2. Дугуй дүрс нь тэнгэр эцэг гэсэн бэлгэдэл бөгөөд энэ 2-ын хослол нь Монгол туургатны арга билгийг илэрхийлнэ.
Мөн дөрвөлжин дүрсийн 4 хошууг 4 зүгт хийсэн нь Монгол улсын үндсэн 4 зүгт хоршоологчдын холбооны үйл ажиллагааг саадгүй явуулна, 4 хошууны задгай авсан нь дугуй дүрсийн давхар хүрээтэй нийлсэн нь хорших, бат бэх байх гэсэн холбооны мэргэжлийн агуулгыг давхар илэрхийлнэ.

ӨНГӨНИЙ БЭЛГЭДЭЛ

Нэгэнт дөрвөлжин дүрс газар ээжийг бэлгэдсэн болохоор цайвар ногоон, дугуй дүрс тэнгэр эцгийг бэлгэдсэн болохоор цэнхэр хөх, морь цагаан өнгөтэй, бүх хүрээ алтан шаргал өнгөтэй байх болно. Нийт өнгө нь үндсэндээ 3 өнгөнд ялгарах юм.

5

Салбар холбо

17

Аймгийн холбоо

925

Хоршоод

200000

Гишүүд

300000

Цар хүрээ