You are currently viewing Хоршоологчдыг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа

Хоршоологчдыг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа

Хуваалцах

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, хоршооллын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд шагнал, одон, медалиар шагналаа.

Хоршооллын хөдөлгөөнийг идэвхжүүлэх, хоршоодын эгнээг өргөжүүлэх, эдийн засгийн чадавхыг сайжруулах, хоршооны сургалтыг орон даяар удаа дараа амжилттай зохион байгуулж залуучуудыг сургаж дадлагажуулах зэргээр хөдөө аж ахуй, хоршооллын салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны зөвлөх Дүлзэнгийн Батмөнхийг ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР шагналаа.

Мөн хоршооллын салбарыг хөгжүүлэх, иргэдийг ажлын байраар хангах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, хамтын хөдөлмөрийн үр өгөөжийг дээшлүүлэх, нийгмийн баялаг бүтээхэд бодитой хувь нэмэр оруулж, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө идэвх, санаачилгатай ажиллаж байгаа хоршоологчдыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагналаа.


Хуваалцах

Хариулт үлдээнэ үү