1967 оны 6 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд хуралдсан Хөдөө аж ахуйн нэгдэлчдийн III хурлаас Хөдөө аж ахуйн нэгдлийн холбооны дээд зөвлөл нэртэйгээр анх байгуулагдаж, 1992 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо болгон шинэчлэн зохион байгуулсан.

Үндэсний холбоо нь Хөдөө аж ахуйн нэгдлийн холбооны дээд зөвлөлийн албан ёсны залгамжлагч мөн.

Алсын хараа: Хөдөө аж ахуйн хоршоолол нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн нэгэн тулгуур байна.

Эрхэм зорилго: Гишүүдийнхээ эрх, ашгийг дээдлэн хамгаалж, тэдний идэвхтэй үйл ажиллагаа, оролцоонд тулгуурлан хөдөөгийн эдийн засаг, нийгэм соёлын тогтвортой хөгжлийг хангахад манлайлагч байж, хоршооллын хөдөлгөөнийг эрчимжүүлэхэд оршино.

Зорилт:

  1. Хоршооллын байгууллагын засаглалыг бэхжүүлэх, менежментийг боловсронгуй болгох
  2. Хоршооллын байгууллагын хүний нөөцийг хөгжүүлэх
  3. Хоршоодын эгнээг өргөтгөж, эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх
  4. Хоршооллын байгууллагын гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх
  5. Төр, хоршооллын байгууллагын түншлэлийг өргөжүүлэн бэхжүүлэх

Үндэсний холбооны стратеги / 2022-2030/

  • Үндэсний холбооны түвшинд 5 зорилт-18 тэргүүлэх чиглэл
  • Аймгийн холбооны түвшинд 2 зорилт – 5 тэргүүлэх чиглэл
  • Хоршооны түвшинд 4 зорилт -10 тэргүүлэх чиглэл