Алсын хараа

Хөдөө аж ахуйн хоршоолол нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн нэгэн тулгуур байна.

Зорилт

Хоршооллын байгууллагын засаглалыг бэхжүүлэх, менежментийг боловсронгуй болгох Хоршооллын байгууллагын хүний нөөцийг хөгжүүлэх Хоршодын эгнээг өргөтгөж, эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх Хоршооллын байгууллагын гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх Төр, хоршооллын байгуулагын түншлэлийг өргөжүүлэн бэхжүүлэх

Эрхэм зорилго

Гишүүдийнхээ эрх, ашгийг дээдлэн хамгаалж, тэдний идэвхтэй үйл ажиллагаа, оролцоонд тулгуурлан хөдөөгийн эдийн засаг, нийгэм, соёлын тогтвортой хөгжлийг хангахад манлайлагч байж, хоршооллын хөдөлгөөнийг эрчимжүүлэхэд оршино.

ХҮНДЭТГЭЛИЙН ДУУ

Монгол Улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Л.Мөрдоржийн ая, Төрийн шагналт яруу найрагч Д.Сэнгээгийн шүлэг “Эх орон” дуу байна.

НЭРЭМЖИТ ШАГНАЛ

  • Хоршооллын одон
  • Хөдөө аж ахуйн тэргүүний хоршоологч цол тэмдэг

БЭЛГЭ ТЭМДГИЙН ДҮРС ЗОХИОМЖИЙН БЭЛГЭДЭЛ

Тариан түрүүн дэл, сүүл бүхий цагаан морийг тэмдгийн голд байрлуулж, түүний гадна талаар дэлхий ээжийг бэлгэдсэн ногоон өнгөтэй дөрвөлжин, тэнгэр эцгийг бэлгэдсэн цэнхэр хөх өнгөтэй дугуй дүрс, алтан шаргал өнгийн хүрээтэй байна. Бэлгэдлийн төв хэсэгт байрлах цагаан морины дор Үндэсний холбооны нэрийн англи товчлол NAMAC, гадна талын хүрээнд МОНГОЛЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ХОРШООЛОГЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБОО гэсэн бичиглэл байна.

ТУГ

Үндэсний холбооны туг нь мөнх тэнгэрийн хөх өнгөтэй байна. Тугны нийт талбайг гурав хуваасны нэгд буюу ишин талын дэвсгэрийн төв хэсэгт үндэсний холбооны бэлгэдлийг байрлуулна. Тугны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна.

5

Салбар холбо

17

Аймгийн холбоо

929

Хоршоод

200000

Гишүүд

300000

Цар хүрээ