Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо 21 аймаг, нийслэлд салбар холбоодтой, 804  хоршооны 200 мянга гаруй малчид, тариаланчдыг эгнээндээ нэгтгэн тэдний дуу хоолой болж улс орон даяар хоршооллын хөдөлгөөнийг өрнүүлж ажилгүйдэл ядуурлыг бууруулах, малчид гишүүдийн орлогыг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, орон нутгийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг ХАА-н хоршоологчдын нэгдсэн төв байгууллага юм.