Гишүүнээр элсэхийг хүссэн хуулийн этгээд нь дараах материалыг бүрдүүлэн тухайн нутаг дэвсгэрийн аймаг, нийслэлийн болон салбар холбоонд ирүүлнэ.
- Гишүүнээр элсэх тухай албан хүсэлт
- Гишүүнээр элсэхээр шийдвэрлэсэн үүсгэн байгуулагчид болон бүх гишүүдийн хурлын шийдвэр
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Тухайн байгууллагын дүрэм
- Байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга
- Үйл ажиллагааны болон санхүүгийн мэдээлэл
- Хоршоо нь олон улсын хоршооллын зарчмын хэрэгжилтийг хэрхэн хангаж байгаа талаар мэдээлэл танилцуулга
- Аймгийн холбооны бага хурлаар батлагдсан гишүүнчлэлийн хураамжийг төлсөн байх