СУРГАЛТ, ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны үйл ажиллагааны нэг томоохон чиглэл нь сургалт, зөвлөх үйлчилгээ, үнэлгээ юм. Олон улсын хоршооллын 7 зарчмын 5 дах буюу “ Боловсрол сургалт, мэдээлэл” нь  Хоршоо өөрийгөө хөгжүүлэхэд үр бүтээлтэй хувь нэмэр оруулах гишүүдийг сургалтанд хамруулж мэргэжил боловсролыг дээшлүүлэх, мэдээллээр хангах.. гэж заасан байдаг. Иймд орон нутгийн иргэдийг хоршиж хамтран ажиллах давуу талыг сурталчлан таниулах, хууль эрхзүй, хоршооны засаглал, төлөвлөлт, бизнес төлөвлөгөө боловсруулах, үйлдвэрлэл эрхлэлтийг дэмжих, санхүүгийн тайлан гаргах, технологи, гишүүдийг идэвхжүүлэх зэрэг онолын болон практик ур чадваруудыг эзэмшүүлэх зорилгоор дараах модулийн хүрээнд хоршоонд шаардлагатай бүх төрлийн сургалтыг зохион байгуулж байна. 

Үндэсний холбооны сургагч багш нар нь 10-аас доошгүй жилийн ажлын туршлагатай, гишүүдийн хэрэгцээнд нийцсэн онол болон бүлгийн хэлэлцүүлэг, дасгал ажил, оролцооны аргуудыг түлхүү ашиглаж хоршооны бодит кейст тулгуурлан мэдлэг олгодог байна.  Доорх модулийн хүрээнд төлөвлөгөөт болон захиалгат сургалтыг танхимаар 25-30 хүнтэй, цахим сургалтыг 30 хүнтэй, Төрийн болон олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллагууд, хоршоодын хүсэлтийн дагуу орон нутагт сургалт, зөвлөх үйлчилгээ, үнэлгээг зохион байгуулж байна.  

СЭДВИЙН АГУУЛГА

МОДУЛЬ 1: ХОРШООНЫ ТУХАЙ ҮНДСЭН ОЙЛГОЛТ:
Хоршооны тухай үндсэн ойлголт
Хоршооллын хөдөлгөөний үүсэл хөгжил – Олон улсад ба Монголд
Хоршооны мөн чанар, зарчим, төрөл хэлбэр
Хоршоог үүсгэн байгуулах алхамууд
Хоршоог улсын бүртгэлд бүртгүүлэхэд анхаарах асуудлууд
Хоршооны анхан шатны ойлголт
Хоршооны дүрэм түүний агуулга
Хоршооны эрх, үүрэг, хариуцлага
Хоршооны гишүүний эрх, үүрэг, хариуцлага
Хоршооны гишүүнээр элсэх, гишүүнчлэлийн бүртгэл
Гишүүдийн хэрэгцээг тодорхойлох нь
Гишүүдийг идэвхжүүлэх арга замууд
Гишүүдийн оролцоог үнэлэх аргачлал, түүнийг боловсруулах нь
Хоршооны сайн засаглал ба сорилтууд
Хоршооны засаглал
Хоршооны удирдлага, зохион байгуулалт
Бүх гишүүдийн хурлаар хэлэлцэх асуудал
Бүх гишүүдийн хурлын зохион байгуулалт
Тэргүүлэгчдийн эрх, үүрэг, хариуцлага
Хяналтын зөвлөлийн эрх, үүрэг, хариуцлага
Хоршооны хууль эрхзүйн орчин
Хоршооны тухай хуульд орсон гол өөрчлөлт
Хоршооны асуудал хариуцсан байгууллагын эрх, үүрэг
Нутгийн өөрөө удирдах байгууллага болон Засаг даргын бүрэн эрх
Хоршоодын холбооны чиг үүрэг
ТӨРӨӨС ХОРШООНЫ ТАЛААР БАРИМТАЛЖ БУЙ БОДЛОГО :
Хоршооны салбарт баримталж буй бодлого, чиглэл
Хоршоог хөгжүүлэх сангийн журам
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн журам
Улсын шилдэг хоршоог шалгаруулах журам
ХОРШООНЫ НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ЗААВАР ЖУРАМ
Хоршооны өөрийн хөрөнгө
Хоршооны санхүүгийн бүртгэл
  • Болзошгүй эрсдлээс хамгаалах сан
  • Хоршооны хөгжлийн сан
  • Хоршоог дэмжих хөрөнгө оруулалт
Хоршооны гишүүнд ногдол орлого хэрхэн хуваарилах вэ?
Хоршооны нягтлан бодох бүртгэлийн журам, зааврын танилцуулга
Хоршооны санхүүгийн тайлан
Санхүүгийн төлөвлөгөө боловсруулах аргачлал
ХОРШООНЫ ТӨЛӨВЛӨЛТҮҮД
Хоршооны төлөвлөлт - стратеги төлөвлөгөө
Бизнес төлөвлөгөө боловсруулах аргачлал
Хоршооны жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах аргачлал
Тэргүүлэгчдийн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах аргачлал
Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах аргачлал
ХОРШООНД ХӨТЛӨГДДӨГ БАРИМТ БИЧИГ
Хоршооны үйл ажиллагаанд мөрдөх журмууд
Хоршооны албан хэрэг хөтлөлт
Баримт бичгийн стандартын дагуу хэвлэмэл хуудас бэлтгэх
Баримт бичгийг архивлах
Хоршоотой байгуулах гэрээний төрлүүд