СУРГАЛТ, ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны үйл ажиллагааны нэг томоохон чиглэл нь сургалт, зөвлөх үйлчилгээ, үнэлгээ юм. Олон улсын хоршооллын 7 зарчмын 5 дах буюу “ Боловсрол сургалт, мэдээлэл” нь  Хоршоо өөрийгөө хөгжүүлэхэд үр бүтээлтэй хувь нэмэр оруулах гишүүдийг сургалтанд хамруулж мэргэжил боловсролыг дээшлүүлэх, мэдээллээр хангах.. гэж заасан байдаг. Иймд орон нутгийн иргэдийг хоршиж хамтран ажиллах давуу талыг сурталчлан таниулах, хууль эрхзүй, хоршооны засаглал, төлөвлөлт, бизнес төлөвлөгөө боловсруулах, үйлдвэрлэл эрхлэлтийг дэмжих, санхүүгийн тайлан гаргах, технологи, гишүүдийг идэвхжүүлэх зэрэг онолын болон практик ур чадваруудыг эзэмшүүлэх зорилгоор дараах модулийн хүрээнд хоршоонд шаардлагатай бүх төрлийн сургалтыг зохион байгуулж байна. 

 

Үндэсний холбооны сургагч багш нар нь 10-аас доошгүй жилийн ажлын туршлагатай, гишүүдийн хэрэгцээнд нийцсэн онол болон бүлгийн хэлэлцүүлэг, дасгал ажил, оролцооны аргуудыг түлхүү ашиглаж хоршооны бодит кейст тулгуурлан мэдлэг олгодог байна.  Доорх модулийн хүрээнд төлөвлөгөөт болон захиалгат сургалтыг танхимаар 25-30 хүнтэй, цахим сургалтыг 30 хүнтэй, Төрийн болон олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллагууд, хоршоодын хүсэлтийн дагуу орон нутагт сургалт, зөвлөх үйлчилгээ, үнэлгээг зохион байгуулж байна.  

СЭДВИЙН АГУУЛГА

МОДУЛЬ 1: ХОРШООНЫ ТУХАЙ ҮНДСЭН ОЙЛГОЛТ: