Түүхэн товчоо

Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо нь ХАА-н Нэгдлийн холбооны дээд зөвлөлийн албан ёсны залгамжлагч юм.

Нэгдэлчдийн III их хурлаар 1967 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ХАА-н нэгдлийн холбоог байгуулж, дүрмээ батлан, дээд зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгосон байна.

Энэ үед улсын хэмжээнд 281 нэгдэл, мал аж ахуйн 934 бригад, хөрөнгө хүчээ хоршсон 17 дундын үйлдвэр, амралтын газар ажиллаж, нэгдлүүдийн үндсэн хөрөнгө 1015,0 сая, жилийн мөнгөн орлого 580,0 сая, нийгмийн мал 17 саяд хүрээд байв. Нэгдэл, бригадууд нийт 155 мянган га газарт тариалан эрхлэхийн зэрэгцээ контор, клуб, номын сан, киноны суурийн цэг, халуун ус, зочид буудал, хоолны газар, дизель станц зэргийг ажиллуулж, нэгдэлчиддээ үйлчилж байлаа.

1991 оны 4 дүгээр сард малчдын дунд явуулсан санал асуулгад нэгдлийн гишүүдийн 96 хувь буюу 203700 хүн оролцож тэдний 86,6 хувь нь нэгдлийн гишүүн хэвээр байх, мөн 81,2 хувь нь эрх ашгаа хамгаалуулах байгууллагатай байх хүсэлтээ илэрхийлсэн байдаг. Ингээд 1992 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Нэгдлийн холбооны ээлжит бус IX их хурал хоршоологчдын хүсэл шаардлагад тулгуурлан хуралдсан юм.

Их хурлаар ХАА-н нэгдлийн холбооны бүтэц, зохион байгуулалт, эрх зүйн үндсийг зах зээлийн харилцаанд зохицуулан шинэчлэх асуудлыг хэлэлцэж, хурлын төлөөлөгчид, малчид, нэгдэлчдийн саналд үндэслэн Нэгдлийн холбооны дээд зөвлөлийн нэр, бүтэц, зохион байгуулалтыг өөрчилж, МОНГОЛЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ХОРШООЛОГЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБООГ БАЙГУУЛЖ, дүрмийг нь шинээр баталснаар тус холбооны Анхдугаар хурал болон түүхэнд үлдсэн. Уг IX их хурлаар Үндэсний холбооны даргаар Ж.Уртнасан, орлогч даргаар Ч.Бат-Эрдэнэ, хариуцлагатай нарийн бичгийн даргаар Ё.Мөнхбаатар нарыг болон тэргүүлэгчид, хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгожээ.

Үе үеийн ерөнхийлөгч

2022.X – одоог хүртэл

 Ц.Алтантуяа

Үргэлжилж байгаа
2018.X-2022.X

Л.Элдэв-Очир

2022.X
2014.X- 2018.X

Д.Сумъяабазар

2018.X
2002.VI-2014.X

Н.Баяртсайхан

2014.X
1994.VI - 2002.VI

Ц.Надмид

2002.VI
1992.X-1994.VI

 С.Лувсандорж

1994.VI
1991.VI - 1992.X

Ж.Уртнасан

1992.X