ХӨДӨӨ АЖ АХУЙН ХОРШООЛОГЧ “АХМАДЫН ХОЛБОО”

Үндэсний холбооны Ерөнхийлөгч /тухайн үеийн/ Н.Баяртсайханы санаачлагаар Үндэсний холбооны ахмадуудын төлөөлөл 2011 оны 10 сард ахмадын холбоог үүсгэн байгуулж 2012 оны 1 дүгээр сард Хөдөө аж ахуйн хоршоологч “Ахмадын холбоо” нэрээр Улсын бүртгэлд бүртгүүлэн үйл ажиллагаа явуулж байна.

Тус ахмадын холбоо гишүүдийнхээ нийтлэг эрх ашгийг хамгаалах, мэдээ мэдээллээр хангахын зэрэгцээ хоршооллын хөдөлгөөний хөгжилд ахмад хоршоологчдын санал зөвлөмжийг тусгах зорилготой. Мөн Үндэсний холбооны бодлого, зохион байгуулж байгаа үйл ажиллагаа, Их хурал, Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийн хэрэгжилтэд зөвлөн ажиллаж байна. 

Ахмад настны эрх зүйн байдлын тухай хуулийн 14.7 дах заалтыг үндэс болгон Үндэсний холбоо ахмад настнуудад зориулсан зардлыг төсөвтөө тусган баталж дэмжлэг үзүүлж байдаг.