Эмэгтэйчүүдийн хороо:

Хоршоологч эмэгтэйчүүдийн санаачлагаар аймгийн болон салбар холбоод, хоршоодын дэргэд Эмэгтэйчүүдийн хороод байгуулагдан  ажиллаж байна.

Орон нутгийн эмэгтэйчүүдийг өөрсдийн дотоод нөөц бололцоонд нь тулгуурлан чадавхжуулж улмаар орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулдаг болгох

  • Үндэсний холбооны Их хурал болон Удирдах зөвлөлд эмэгтэйчүүдийн төлөөлөл анх оруулж батлуулсан.
  • Үндэсний холбооны Удирдах зөвлөлийн 48 гишүүдийн 20 нь эмэгтэйчүүд.
  • Үндэсний холбооны 851 гишүүн хоршооны 38.4% нь эмэгтэй даргатай.
  1. Увс аймгийн ХААХХ-ны дэргэдэх Хоршоологч эмэгтэйчүүдийн хороо – 36 эмэгтэй
  2. Өмнөговь аймгийн Номгон сумын “Лусын сэрчим” хоршооны дэргэдэх “УРАНГОО” эмэгтэйчүүдийн хороо - 58 эмэгтэй
  3. Өвөрхангай аймгийн ХААХХ-ны дэргэдэх Эмэгтэйчүүдийн хороо – 29 эмэгтэй
  4. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Явын булаг” хоршооны дэргэдэх эмэгтэйчүүдийн хороо – 102 эмэгтэй
  5. Баянхонгор аймгийн Шинэ жинст сумын “Цармын цагаан сувд” хоршооны дэргэдэх эмэгтэйчүүдийн хороо – 13 эмэгтэй
  6. Баянхонгор аймгийн Шинэ жинст сумын “Өгөөж баян өлзийт гол” хоршооны  дэргэдэх эмэгтэйчүүдийн хороо - 5 эмэгтэй
  7. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын “Тунгалаг уст шураг” хоршооны дэргэдэх эмэгтэйчүүдийн хороо – 43 эмэгтэй