Залуучуудын хороо

Алсын хараа: Монгол орны хөгжлийн тулгуур нь хөдөө аж ахуй, ХАА-н хөгжлийг залуу хоршоологчид түүчээлнэ. 

Эрхэм зорилго: ХАА-н салбар дах залуучуудын идэвх оролцоог нэмэгдүүлэн амьдралын чанарыг сайжруулах 

Үнэт зүйл: Олон улсын хоршооллын 7 зарчим 

Зорилт: 

  1. Хөдөө аж ахуйн салбарын бизнесийн орчин, нөхцлийг сайжруулахад залуусын оролцох боломжийг нэмэгдүүлэх 
  2. Төрийн бодлого шийдвэрийг хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа залуусын хөгжилд чиглүүлэх 
  3. Хөдөө аж ахуйн салбарын хүний нөөцийг хөгжүүлэхэд залуучуудын манлайллыг нэмэгдүүлэх 

Үндэсний холбооны дэргэдэх Залуучуудын хороо нь 2019 онд байгуулагдсан. Одоогийн байдлаар 15 аймгийн 84 залуу хоршоологчдыг эгнээндээ нэгтгэж жил бүр үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжилтийг хангаж гүйцэтгэлийг дүгнэн ажиллаж байна.  Мөн залуу хоршоологчдыг орон нутагтаа амьдрах орчин нөхцлийг бий болгоход нөлөөлөх, ажлын байрыг нэмэгдүүлэх, хоршооллын салбарын залгамж халааг бэлтгэх, нийгэмд чиглэсэн сайн дурын үйл ажиллагааг түлхүү хэрэгжүүлж байна. 

Залуучуудын хороо нь дараах чиглэлүүдээр үйл ажиллагаагаа зохион байгуулж байна. 

Үүнд: 

  • Богино хугацаатай санхүүгийн дэмжлэг
  • Залуу хоршоологчдын уулзалт – харилцан туршлага судлах, хамтын ажиллагааг бэхжүүлэх  
  • Сургалт, зөвлөх үйлчилгээ 
  • Залуу хоршоологчдыг дэмжих аян
  • Олон улсын сургалт, туршлага судлах аялал 
  • Спортын арга хэмжээ

Залуучуудын хороонд хэрхэн элсэх вэ? 

  • Үндэсний холбооны гишүүн байх 
  • 16-40 хүртлэх насны хүн байх 
  • Гишүүнээр элсэх хүсэлтээ бичгээр илэрхийлсэн байх 
  • Өөрийгөө дайчлан хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй байх 

Бүртгүүлэх