БОДЛОГЫН НӨЛӨӨЛӨЛ

  • 1998-2006 онд “Хоршоо хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр -I”,  2009-2017 онд  “Хоршоо хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр -II”, 2019 онд “Хоршоо хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр -III” тус тус батлуулан хэрэгжүүлсэн байна.  
  • Мэргэжлийн хоршоодын холбоодын саналаар ХХААХҮЯ, ХНХЯ-нд хоршоо хариуцсан мэргэжилтний орон тоо бий болсон.
  • Холбоод хоршоологчдын саналд үндэслэн 2003 оныг Хоршоог дэмжих жил болгон зарлуулсан.
  • 2008 онд Хоршоологчдын үндэсний чуулган зохион байгуулж уг чуулганаас хоршооллын хөдөлгөөнийг эрчимжүүлэхэд чиглэсэн зөвлөмж гаргасан. Зөвлөмжийг МУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт хүргүүлсэн.
  • Хоршооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал боловсруулах ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан. Бүрэлдэхүүнд Үндэсний холбооны зөвлөх Д.Батмөнх ажиллаж хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага, үзэл баримтлал, томъёолол боловсруулсан. 
  • ХХААХҮЯамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар ЖДҮ-ийн удирдах газарт Хоршоо бичил бизнесийн хэлтэс бий болж 4 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэлсэн.
  • Мэргэжлийн хоршоодын холбоодын санаачлагаар Монголын Хоршооллын Үндэсний Нэгдсэн Холбоог 2008 онд байгуулсан.
  • Үндэсний холбооны богино хугацааны стратеги төлөвлөгөөг шинэчлэн баталж хэрэгжүүлж, хоршооллын хөгжлийн хэлтсийг анх байгуулж ажиллуулсан. Мөн холбоондоо хоршооны сургалт мэдээллийн төв байгуулж ажиллуулсан.
  • 2011 онд “Нэг сум-Нэг хоршоо” хөдөлгөөн өрнүүлсэн.
  • ХАА-н биржийн хууль батлагдаж биржийн зөвлөлд Үндэсний холбооны төлөөлөл орж ажилласан.
  • 2012 оныг “Олон Улсын хоршооллын жил”-ийг НҮБ-аас зарласан. 
  • Хөдөөг хоршоолох аян улс даяар зохион байгуулагдсан.
  • 2013 онд ХХААХҮЯамтай хамтарч “Малчдын хоршооны сургалт”-ын хөтөлбөрийн модуль боловсруулсан. 14 аймагт үүнээс 9 аймгийн бүх сумдад ,,,,,,,,, холбоо зохион байгуулж нийт 138 сумын 8358 хүн хамруулсан. Малчдын хоршооны мастер төлөвлөгөөг хөдөөгийн хөрөнгө оруулалтыг дэмжих төвтэй хамтран боловсруулсан. Мал аж ахуй, түүхий эдэд урамшуулал олгож эхэлсэн.
  • Засгийн газрын төсөл хөтөлбөрүүдтэй идэвхтэй ажилласаар Монгол мал хөтөлбөр ХХНХХ-ийн хүрээнд 96 хоршоонд 2 тэрбум 475 сая төгрөгийг түүхий эд бэлтгэлийн загвар 2 хоршоонд 900 сая төгрөгийн зээл, агуулах барихад 70 хоршоонд 630 сая төгрөгийн тусламж, ХАА-н хөгжлийн төсөл 18 хоршоонд 260 сая долларын тоног төхөөрөмжийн буцалтгүй тусламж олгосон. 
  • 2017 онд ХАА-н хоршооллын төв байгууллага үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ой, ХАА-н хоршооллын түүхт туршлагаас суралцах, өнөөгийн хоршоодын үйл ажиллагааг сурталчлах онол практикийн хурал зохион байгуулав.
  • 2021 онд Хоршооны тухай хуулийг шиннчилсэн найруулгыг батлуулав. Энэ хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын 40 дүгээр тогтоолыг батлуулж хоршоог дэмжих чиглэлийн 9 ажлыг хэрэгжүүлж байна.
  • 2021 онд ХХААХҮ-ийн сайдын 2021.10.18-ны өдрийн А-295 тушаалаар “Улсын шилдэг хоршоо шагаруулах, шагнах журам”-ыг батлуулсан.
  • 2022 онд Монгол улсын Сангийн сайдын 2022,08,01-ны өдрийн А155 тоот тушаалаар “Хоршооны нягтлан бодох бүртгэлийн журам, заавар”-ыг батлуулж мөрдүүлсэн.
  • 2023 онд Сум хөгжүүлэх санг “Хоршоог хөгжүүлэх сангаас хөнөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам” болгон өөрчилж энэхүү сангаас зөвхөн хоршоод зээл авах боломжийг нээсэн.
  • 2024 онд “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг хэрэгжүүлэх үзэл баримтлалыг боловсруулахад оролцож мэргэжлийн байгууллагын хувьд хамтран хэрэгжүүлж байна.