ХОРШООЛОГЧИД ТА БҮХЭНДЭЭ ТҮҮХТ 30 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.
2024-06-30Хоршоологчдыг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа
2024-06-30Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу хоршоод 2022 оны 06-р сараас өмнө хоршооны дүрмийг бүх гишүүдийн хурлаар шинэчлэн баталж, Улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай болоод байна.Иймд Үндэсний холбоо хуульд орсон өөрчлөлт, төрийн бодлого чиглэл, шинээр батлагдсан журмууд болон хоршооны загвар дүрэм, төлөвлөгөө боловсруулах 2 өдрийн танхимын сургалтыг Улаанбаатар хотноо Үндэсний холбооны сургалтын танхимд зохион байгуулах гэж байна.Сургалтыг доорх байдлаар бүсчлэн зохион байгуулах ба 1 хүний 80,000 төгрөгийн хураамжтай. Уг хураамжинд 2 өдрийн цайны завсарлага, өдрийн хоол, дэвтэр үзэг, гарын авлага, сургалтын хэрэглэгдэхүүний зардал багтсан болно.Сургалтын хураамжийг Худалдаа Хөгжлийн Банкны-457071106 Монголын Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдын Үндэсний Холбоо ТББ дансанд шилжүүлж бүртгэл баталгаажна.Дэлгэрэнгүй мэдээллийг 99974149 дугаарт холбогдон авна уу.