Бидний тухай

Алсын хараа:

Хөдөө аж ахуйн хоршоолол нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн нэгэн тулгуур байна.

Эрхэм зорилго:

 Гишүүдийнхээ эрх, ашгийг дээдлэн хамгаалж, тэдний идэвхтэй үйл ажиллагаа, оролцоонд тулгуурлан хөдөөгийн эдийн засаг, нийгэм, соёлын тогтвортой хөгжлийг хангахад манлайлагч байж, хоршооллын хөдөлгөөнийг эрчимжүүлэхэд оршино.

Товч танилцуулга:

Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо нь улсын хэмжээнд хоршооллын хөдөлгөөнийг эрчимжүүлж, хоршооллын байгууллагуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх замаар улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэгдсэн үйл ажиллагаа явуулдаг бие даасан төрийн бус байгууллага юм.

Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо нь 1967 онд Хөдөө аж ахуйн нэгдлийн холбооны дээд зөвлөл нэртэйгээр байгуулагдаж, 1992 оны 1 дүгээр сард хуралдсан холбооны Анхдугаар их хурлаараа шинэчлэн зохион байгуулагдсан.

Одоо 3 шатлал бүхий тогтолцоогоор, тухайлбал улсын түвшинд үндэсний холбоо, аймагт салбар холбоод, сумдад анхан шатны болон дундын хоршоог  эгнээндээ нэгтгэж Монгол орон даяар өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг.

Тус холбоонд 21 аймаг, нийслэл хотод ХАА-н хоршоологчдын холбоо, ХАА-н хоршоологчдын ахмадын холбоо, гишүүн хоршоодын бизнесийг дэмжихэд чиглэгдсэн үйл ажиллагаа болон Хөдөө аж ахуйн хоршооллын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаа явуулдаг “Намак хөгжил”ХХК, сумдад олон төрөлт чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 640 гаруй анхан болон дундын шатны хоршоо гишүүнчлэлтэй байна.

Манай холбоо 150 гаруй мянган гишүүнчлэлийн хүрээнд 300 мянган хүнд хоршооны үр шимийг хүртээж, улсын хэмжээнд олон мянган хүнийг ажлын байраар хангаж сум, орон нутгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж байна.

0
Салбар холбоо
0 +
Хоршоод
0 +
Гишүүд
0 +
Цар хүрээ

Үйл ажиллагааны чиглэл:

  • Хоршоологчид, гишүүн нэгжийг төрийн болон бусад байгууллагуудад төлөөлөх, тэдний нийтлэг эрх ашиг, сонирхлыг хамгаалах
  • Хоршоо хөгжих хууль эрх зүйн болон бизнесийн таатай орчин бүрдүүлэхэд нөлөөлөх
  • Хоршооллын салбарын хөгжлийн бодлогод нөлөөлж, шинээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаанд бүтээлчээр оролцох
  • Хоршооны гарын авлага, сургалтын материал боловсруулж, хоршооллын талаарх судалгаа хийх
  • Хоршоо сонирхогчид, бизнес эрхлэгчид, иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх
  • Хоршооллын байгууллагуудыг мэдээллээр хангаж, хоршоодод мэдээллийн системийн шинэ технологи нэвтрүүлэх
  • Хоршоодыг дотоод, гадаадын бизнесийн байгууллага, төсөл хөтөлбөрүүдтэй холбож зуучлах
  • Гишүүн хоршоодын бүтээгдэхүүн, үйлчилгээг дотоод, гадаадын зах зээлд борлуулахад зуучлах, сурталчлах, үзэсгэлэн худалдаанд оролцуулах
  • Хоршоологчдын бүсийн зөвлөгөөнийг тогтмол зохион байгуулж хоршоод хоорондын мэдээлэл, туршлага солилцох, хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх
  • Аймгийн холбоод болон анхан шатны хоршоодын ажилтай танилцаж, үйл ажиллагааг нь үнэлэх, зөвлөгөө өгөх, шилдэг туршлагыг сурталчлах
  • Технологийн болон хөгжлийн төрөл бүрийн сургалтуудыг шаталсан хэлбэрээр нийслэл хотноо, нэгжүүдийн захиалгаар хэрэгцээт сургалтыг орон нутагт нь зохион байгуулах
  • “Хоршоог хөгжүүлэх сан”-аар дамжуулан бичил санхүүгийн үйлчилгээ үзүүлэх