Түүхэн товчоо

Монголын Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдын Үндэсний Холбоо:
Нэгдэлчдийн III их хурлаар 1967 оны 6 сарын 15-нд Хөдөө аж ахуйн нэгдлийн холбооны дээд зөвлөл нэртэйгээр анх байгуулагдсан. 1992 оны 1-р сарын 19-нд хуралдсан Хөдөө аж ахуйн хоршоологчдын анхдугаар их хурлаар Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо нэртэйгээр шинэчлэгдэн зохион байгуулагдсан.

Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны ерөнхийлөгч

Ж. Уртнасан 1991.VI-1992.X
С. Лувсандорж 1992.X-1994.VI
Ц.Надмид 1994.VI-2002.VI
Н.Баяртсайхан 2002.VI- 2013.Х
Д.Сумъяабазар 2013.Х- одоог хүртэл

Их хурал

I Их хурал – 1992 оны 1-р сар
II Их хурал – 1994 оны 6-р сар
III Их хурал – 1998 оны 6-р сар
IV Их хурал – 2002 оны 6-р сар
V Их хурал – 2006 оны 6-р сар
VI Их хурал – 2010 оны 10-р сар
VII Их хурал – 2013 оны 10-р сар