You are currently viewing ХОРШООНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫГ ТАНИУЛАХ СУРТАЛЧЛАХ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХОРШООНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫГ ТАНИУЛАХ СУРТАЛЧЛАХ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хуваалцах

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газар, Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбоо, Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй “Хоршоонд суурилсан ХАА-н тогтвортой хөгжил төсөлтэй хамтран “Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг, таниулах, сурталчлах харилцан туршлга судлах уулзалтыг 2021 оны 10-р сарын 21-22-ны өдрүүдэд Төв аймагт зохион байгууллаа.
Уулзалтанд Жижиг дунд үйлдвэрийн газын мэргэжилтэнгүүд, 21 аймгийн ХХААГ-ын мэргэжилтэн, мэргэжлийн холбоодын төлөөлөл, Үндэсний холбооны гишүүн хоршоодын төлөөлөл, холбоодын дарга нар нийт 100 гаруй төлөөлөл оролцсон байна.
“Хоршооны талаар төрөөс баримтлах бодлого, хууль эрхзүйн шинэчлэл сэдвээр ЖДҮГ-ын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа, Нягтлан бодох бүртгэл хөтлөхөд анхаарах асуудлууд сэдвээр Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн газрын ахлах шинжээч Б.Болормаа, Татварын орчны шинэчлэл сэдвээр Татварын ерөнхий газрын НӨАТ-ын хэлтсийн дарга Д.Мөнхтуул, Орон нутгаас хоршооны хөгжлийг дэмжих талаар хэрэгжүүлж буй ажлын талаар Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар нар тус тус итгэл мэдээлэл тавилаа. Оролцогчид харилцан санал солилцож, туршлагаа хуваалцаж чадсан бөгөөд шинэ мэдлэг, мэдээлэл өгч чадсан уулзалт болсон гэж дүгнэсэн байна.
Мөн Архангай аймгийн “Ар арвижин дэлгэрэх”, Нийслэлийн ХААХХ-ны гишүүн “Жаргалант милк”, “Цэвэр хөрсний шим” хоршоодын дарга нар хоршоодын үйл ажиллагаа, бүтээгдэхүүний талаар танилцуулж санал солилцлоо.
Арга хэмжээний 2 дэх өдөр оролцогчид Төв аймгийн “Сүүн далай оргил” хоршоо, Хөдөө аж ахуйн биржийн ложистикийн төв” Нийслэлийн ХААХХ-ны гишүүн “Цэвэр хөрсний шим дундын хоршооны үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж харилцан туршлага солилцсон байна.


Хуваалцах

Хариулт үлдээнэ үү