Олон улсын Бэлчээр ба нүүдлийн аж ахуй эрхлэгчдийн жил-2026

Хуваалцах

6-р сарын 14-18-ны өдрүүдэд зохион байгуулагдсан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын 42 дугаар хуралдаанаар 2026 оныг Олон улсын Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил болгон зарлах Монгол Улсын Засгийн газрын санаачилгыг батлан тогтоолын төслийг гаргасан байна. Уг тогтоолыг 2021 оны 9-р сарын НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралд хэлэлцүүлэхээр НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Даргад өргөн барихыг Хүнс, хөдөө аж хуйн байгууллагын Ерөнхий Захиралд даалгалаа. Нийт 264 байгууллага 18 засгийн газар 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил” хэмээн зарлах саналыг албан ёсоор дэмжсэн юм. Мөн 42-р хуралдаанаар бэлчээрийн мал аж ахуйг тогтвортой эрхлэхэд чиглэсэн шинэлэг хандлагыг багтаасан эрдэм шинжилгээний болон төрийн бус байгууллага, бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн холбоо болон бусад иргэний нийгмийн оролцогчдын оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэллээ.Мөн бэлчээрийн мал аж ахуйн салбарт хариуцлагатай хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг гишүүн орнуудад уриаллаа.

Та бүхэн “Олон улсын Бэлчээр ба нүүдлийн аж ахуй эрхлэгчдийн жил”-ийн нээлтэнд зориулсан танилцуулгыг доорх линкээр орон сонирхоно уу!https://iyrp.info/…

Эх сурвалж: НҮБ-ын ХХААБ


Хуваалцах

Хариулт үлдээнэ үү