You are currently viewing ОРОН НУТГИЙН ТОМИЛОЛТ: ҮНДЭСНИЙ ХОЛБООНЫ БАГ ОРОН НУТАГТ АЖИЛЛАЛАА

ОРОН НУТГИЙН ТОМИЛОЛТ: ҮНДЭСНИЙ ХОЛБООНЫ БАГ ОРОН НУТАГТ АЖИЛЛАЛАА

Хуваалцах



Дэлхийн байгаль хамгаалах сангийн “Ирвэстэй нутгийн ирээдүй”,”Байгаль орчин бидний ирээдүйд” төсөл, Үндэсний холбоотой байгуулсан Зорилтот нутгийн хоршоодыг үнэлж, чадавхжуулах ажил гүйцэтгэх гэрээний дагуу төслийн зорилтот 4 аймгийн 13 хоршоонд ажиллалаа.


Үндэсний холбооны 1-р баг Говь-Алтай аймгийн Дарив сумын “Буян-Ундрал”, Хужиртжавхлан” Хөхморьт сумын “Сулэн дэнж” “Баян-Уул сумын “Санжинбогд” хоршоод, 2-р баг Ховд аймгийн Дарви сумын “Баялаг сутайн хөгжил” Зэрэг сумын “Алтантээлийн баян өгөөж” Манхан сумын “Баясгалант мөнгөн зам” хоршоод, 3-р баг Увс аймгийн Түргэн сумын “Баян Эрдэнэ рашаант хайрхан” Сагил сумын “Ялалтын хөгжил”, Ховд сумын “Цаст сүрлэг гурван хороо” хоршоод, мөн Баян-Өлгий аймгийн Толбо сумын “Толбын хөгжил” Бугат сумын “Жасыл Алхап” хоршоодын үйл ажиллагаатай 2021 оны 10-р сарын 06-17-ны өдрүүдэд газар дээр нь танилцаж зөвлөх үйлчилгээ үзүүллээ.


Энэ үеэр Үндэсний холбооны багууд сумдын удирдлагуудтай уулзаж Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгад орсон гол өөрчлөлтүүд, хуулинд заасан орон нутгийн удирлагуудын үүрэг, УИХ-ын 40-р тогтоолын дагуу 2022 оныг “Хоршооны хөгжлийг дэмжих жил” болгон зарлах болсонтой холбогдуулан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар танилцуулж цаашид хоршоодыг дэмжиж орон нутгийн төсөв, төлөвлөгөөнд тодорхой ажлуудыг тусгаж хамтран ажиллахыг хүслээ.


Мөн Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг гишүүдэд таниулах, сурталчлах зорилгоор “Хоршооны гишүүдийн сургалт”-ыг гишүүдийн эрх, үүрэг хариуцлага, хоршооны удирдлага, гишүүд хоррондын харилцаа сэдвээр сумын төв болон багуудад зохион байгуулсан. Сургалтанд 4 аймгийн 13 хоршооны 569 гишүүн хамрагдсан байна.
Жич: Халдвар хамгааллын дэглэм, журмыг баримтлан ажилласан болно.


Хуваалцах

Хариулт үлдээнэ үү