You are currently viewing Сүхбаатар аймагт ажиллав

Сүхбаатар аймагт ажиллав

Хуваалцах

Үндэсний холбооны баг Сүхбаатар аймагт ажиллаж Аймгийн засаг дарга М.Идэрбаттай уулзаж орон нутагтаа хоршоодыг дэмжин хамтран ажиллах талаар хүсэлт тавьж харилцан санал солилцлоо. Уулзалтын үеэр Сүхбаатар аймгийн ХААХХолбооны дарга Л.Халтар засаг даргатайгаа хамтран ажиллах санамж бичиг байгуулж төр хоршооллын хамтын ажиллагааг улам өргөжүүлэхээр боллоо.

Түүнчлэн “ХОРШООЛОГЧИД КОВИДЫН ЭСРЭГ” аянд идэвхтэй оролцож 3-р байр эзэлсэн Сүхбаатар аймгийн ХААХХолбоо, гишүүн хоршоологчдын төлөөллийн хамт хүчилтөрөгч өтгөрүүлэгч 2 ширхэг аппаратыг аймгийн эрүүл мэндийн газрын орлогч дарга М.Мөнхтулга-д гардуулан өглөө. Мөн Хоршооны шинэчлэн найруулсан хуулийн онцлог өөрчлөлтүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, аймгийн холбооны үйл ажиллагааг сайжруулах талаар санал зөвлөмж өгч ажиллаа.


Хуваалцах