“Хоршоог хөгжүүлэх сан”-ийн журмын төслийн хэлэлцүүлэг боллоо.

Хуваалцах

Хоршооны тухай хууль 2021.05.06-ны өдөр шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан “Сум хөгжүүлэх сан”-г “Хоршоог хөгжүүлэх сан” болгон өөрчилж байгаа юм. Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан “Хоршоог хөгжүүлэх сан”-ийн журмын төсөл дээр санал авах цахим хэлэлцүүлгийг 2021 оны 7-р сарын 8-ны өдөр Үндэсний холбоо зохион байгууллаа. Энэхүү цахим хэлэлцүүлэгт 15 аймгийн холбооны дарга нар оролцож өөрсдийн санал бодлыг илэрхийллээ. Зээлийн зориулалтыг зөвхөн хоршоо руу чиглүүлэх, хоршоодын гишүүнчлэл, үйл ажиллагааны тогтвортой байдал, өр зээл, татвар төлөлт, тайлагнал зэрэг зээлд хамрагдах хоршоодод тавигдах шаардлагыг маш тодорхой оруулах, төсөл сонгон шалгаруулах зээлийн хороонд аймгийн холбоодын төлөөллийг оролцуулах, сангийн удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах гэх мэт олон чиглэлээр саналууд гарсан байна. Мөн уулзалтанд оролцож амжаагүй аймгийн холбоод, гишүүн хоршоод саналаа бичгээр ирүүлэхээр боллоо.


Хуваалцах

Хариулт үлдээнэ үү