Бизнес төсөл сонгон шалгаруулах зар

Хуваалцах

“Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо” гишүүн хоршоодоос “4P Бизнес төсөл” хүлээн авч, сонгон шалгаруулж, эргэн төлөх нөхцлөөр санхүүжүүлнэ.
4Р Бизнес төслийн зорилго нь ХАА-н бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээсэн, хоршооны гишүүдийн амьжиргааг дэмжиж, орлогыг бодитойгоор нэмэгдүүлэхэд чиглэсэн, шинэлэг санааг агуулсан байх бөгөөд үйл ажиллагааны дараах чиглэлүүдийн аль нэгийг хангасан байна.

  • мах бэлтгэл, боловсруулалт
  • түүхий эд бэлтгэл, боловсруулалт
  • сүү, цагаан идээ
  • хүнсний ногоо тариалалт, боловсруулалт, газар тариалан
  • малын тэжээл

Бизнес төслийн хугацаа: 18 сараас илүүгүй
Үйлчилгээний хураамж: жилийн 5%
Эргэн төлөх санхүүжилтийн хэмжээ: 30-45 сая төгрөг

Төсөл ирүүлэх хоршоо нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Хоршоо нь Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны гишүүн байх
  • Хоршоо нь 2-с дээш жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх, санхүүгийн “х” тайлан гаргадаггүй байх
  • Хоршооны гишүүдийн тоо 80-аас доошгүй байх.
  • Хоршоо нь бизнес төслийнхөө 30-аас доошгүй хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх чадвартай байх.
  • Төслийн эргэн төлөх санхүүжилтийн мөнгөн дүнд хүрэхүйц барьцаа хөрөнгөтэй байх.
  • Хүсэж буй санхүүжилтийн хэмжээ нь 30 – 45 сая төгрөг байх

Төсөл боловсруулах загварын ЭНД ДАРЖ татаж авна уу
Бүрдүүлэх бичиг баримтуудыг ЭНД ДАРЖ татаж авна уу
Төслийн санал ирүүлсэн хоршоодоос сонгон шалгаруулалт хийж, сургалтанд хамруулан төслийн дэлгэрэнгүй санал боловсруулахад Үндэсний холбоо дэмжлэг үзүүлнэ.
Төслийг 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 17 цаг хүртэл bold@namac.coop и-мэйл хаяг болон www.namac.mn веб хуудсаар цахимаар хүлээн авна.
Холбоо барих утас: 458899, 91983344
И-мэйл хаяг: bold@namac.coop


Хуваалцах

Хариулт үлдээнэ үү