Үндэсний холбоо “Хоршоологчид ковидын эсрэг” хандивын аян зарлалаа.

Хуваалцах

Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо санаачлан нийт гишүүн хоршоо, хоршоологчдынхоо дунд “ХОРШООЛОГЧИД КОВИДЫН ЭСРЭГ” хандивын аяныг зарлаж байна.

ЗОРИЛГО:

Олон улсын хоршооллын өдөр,  Монгол улсад хоршооллын салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан цар тахлын эсрэг хоршоологчдын дуу хоолой, хүчийг нэгтгэн нийгмийн сайн сайхны төлөө өөрсдийн хувь нэмрийг оруулах, хоршоог нийгэмд сурталчлахад оршино.  

ОРОЛЦОГЧИД:

Үндэсний холбооны гишүүн хоршоод, хоршоологчид, аймгийн холбоо

ХУГАЦАА:

2021.07.03-07.20-ний өдрүүдэд

ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:

Үндэсний холбооны бүх ажилтнууд нэг өдрийн цалингаа хандивлаж энэхүү аяныг эхлүүлж байгаа ба хандивын аянд оролцохыг хүссэн бүх хоршоо, хоршоологч, аймгийн холбоодод нээлттэй юм. . Энэхүү аянаар цугларсан мөнгөөр хүчилтөрөгчийн аппарат худалдан авч нэг аймгийн Нэгдсэн эмнэлэгт бэлэглэнэ.

ХАНДИВЫН ДАНС: 5031674615 /Хаан банк Б.Батчимэг/

ОРОЛЦОГЧДЫГ УРАМШУУЛАХ:

Хандивын аянаар бид эмнэлэгт хүчилтөрөгчийн аппарат худалдан аваад зогсохгүй хоршоологчдын дунд анх удаа зохион байгуулагдаж байгаа энэхүү хандивын аянд идэвхтэй оролцсон хоршоо, хоршоологчид, аймгийн холбоог дараах байдлаар сонгон шалгаруулж урамшуулна.

            Болзол 1. Хамгийн их хандив бүрдүүлсэн 1 аймгийн холбоо, хоршоологчдод хандивын мөнгөөр худалдан авсан хүчилтөрөгчийн аппаратыг өөрийн аймгийн нэгдсэн эмнэлэгт гардуулах эрх

            Болзол 2.  Хамгийн олон хоршоологчидоо хамруулсан аймагт цар тахлын эрсдэлгүй болсон үед тус аймгийн холбоо, хоршоологчдыг хамарсан зөвлөгөөнийг Үндэсний холбооны зүгээс зохион байгуулах эрх

Болзол 3. Хамгийн их хандив цуглуулсан хоршооны нэг төлөөллийг шалгаруулан цар тахлын аюулгүй болж, хил нээгдсэн үед олон улсын туршлага судлах аялал, уулзалт, хурал, семинарийн аль нэгэнд хамрагдах эрх

ХҮЧЭЭ НЭГТГЭЦГЭЭЕ

ИЛҮҮ САЙНЫГ ХАМТДАА СЭРГЭЭН БҮТЭЭЕ.


Хуваалцах

Хариулт үлдээнэ үү