You are currently viewing “ХОРШООЛОГЧИД КОВИДЫН ЭСРЭГ” АЯН ӨНДӨРЛӨЛӨӨ.

“ХОРШООЛОГЧИД КОВИДЫН ЭСРЭГ” АЯН ӨНДӨРЛӨЛӨӨ.

Хуваалцах

“Хоршоологчид ковидын эсрэг” хандивын аян маань хаагдаж дүнг нэгтгэж танилцуулж байна. Аян албан ёсоор хаагдсан зарим хоршоод мөнгө хийсээр байсан тул өнөөдөр нэгтгэж гаргалаа. Үндэсний холбооны 2021.08.24-ны өдрийн ажлын албаны хурлаар шалгарсан аймгуудад дараах байдлаар амьсгалын аппарат, хүчилтөрөгчийн аппарат/ХТ өтгөрүүлэгч/-аа хүргэж гардуулж өгөхөөр шийдвэрлэлээ.Аяны болзлын дагуу 1-р байранд Говь-Алтай аймаг шалгарч аймгийн нэгдсэн эмнэлэгтээ амьсгалын аппарат, хүчилтөрөгчийн аппарат хандивлах эрх, 2-р байр буюу хамгийн олон хоршоологчидоо хамруулсан Сэлэнгэ аймгийн холбоонд хүчилтөрөгчийн аппаратаас гадна гишүүн хоршоологчдыг хамарсан үйл ажиллагааг Үндэсний холбооны зүгээс орон нутагт нь зохион байгуулах эрх, 3-р болзол буюу хамгийн их хандив өргөсөн 1 хоршооны 1 төлөөллийг гадаад оронд сургалт, семинарт хамруулах эрхийг Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын “Хөв дэлгэр” хоршоо хангасныг дуулгахад үнэхээр таатай байна.Хандивт зүрх сэтгэлээрээ нэгдэн идэвхтэй оролцсон хоршоологчид та бүхэндээ маш их баярлалаа.ХОРШООЛОГЧИД-ХАМТДАА ХҮЧТЭЙ


Хуваалцах

Хариулт үлдээнэ үү