ЭРХЭМ ЗОРИЛГО

Хөдөөгийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн харилцан итгэлцэл, хамтран ажиллах сонирхолыг дэмжиж, хоршоолол хөгжих таатай орчинг бүрдүүлэхэд оршино.



Хөдөө аж ахуйн маркeтинг төслийн хэрэгжилтийн явц

        Хөдөө аж ахуйн маркетинг төсөл нь  нь 2015 оны 3-р сараас эхлэн Монгол улсад хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэлх богино хугацаанд маш идэвхтэй ажиллаж тодорхой үр дүнд хүрч чадсан байна. Тухайлбал, төсөл хэрэгжсэн жил хүрэхгүй хугацаанд 82 бичил төслийг батлуулан 70% нь санхүүжилтээ аван хэрэгжиж эхлээд байгаа бөгөөд малын эрүүл мэнд, үржил, малын тэжээл, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах технологийн сургалт, хоршоог чадавхижуулах, сумын төслийн ажилтан болон зөвлөх үйлчилгээний багыг чадавхижуулах зэрэг төрөл бүрийн чиглэлээр нийт 34 удаагийн сургалт, чадавхижуулах үйл ажиллагааг зохион байгуулагдаж 4238 хүнийг хамруулсан байна.

 

           Энэхүү төслийн Даян дэлхийн удирдах хороонд иргэний нийгмийг Хөдөөгийн хөгжлийн төлөө Азийн фeрмeрүүдийн холбоо /АФХ/ төлөөлдөг бөгөөд өөрийн гишүүн болох Үндэсний холбоогоор дамжуулан энэхүү төслийн хэрэгжилтийн явцтай танилцах санал гаргасан. Энэхүү саналыг үндэслэн Үндэсний холбоо төслийн ашиг хүртэгчдийн дунд санал асуулга явуулж нэгтгэн дүгнэснээс гадна Төслийн хэрэгжүүлэгч нэгжтэй хамтран ХХААЯ, НҮБ-ын ХХААБ, төсөлд хамрагдсан нийт 5 аймгийн 15 сумын мэргэжлийн зөвлөх үйлчилгээний баг, тeхникийн үйлчилгээний багуудын хамтарсан “2015 оны тайлангийн хурал”-ыг зохион байгууллаа. Тайлангийн хуралд оролцогчид төсөл хэрэгжиж буй сум бүрт төсөл хэрхэн хэрэгжиж буй болон нийт ашиг хүртэгчдийн тоо, хэрэгжүүлж буй дэд төслүүдийн талаар танилцуулга хийлээ. Тайлангийн хурлын талаар болон ашиг хүртэгчдийн санал асуулгын үр дүнг нэтгтэн Монгол улсад ХААМТ-ийн хэрэгжилтийн талаар тайлан бичиж, танилцуулгуудыг орчуулан АФХ-д хүргүүллээ.